-
ECOMINERAL
companyECOMINERAL
companyECOMINERAL
companyECOMINERAL
companyЗахирлын мэндчилгээ
Экоминерал ХХК нь Байгаль орчныг нөхөн сэргээх үйлсэд хөл тавьснаас хойш 10 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Бид өнгөрсөн хугацаанд үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөн газрын хэвлийн нөхөн сэргээлт, мониторинг, үр үржүүлэг, үрийн нөөцийн сан бүрдүүлэх, дахин боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөтгөн ажиллаж байна. Мөн энэ хугацаанд бид Монгол орны хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулж байгаа томоохон төслүүдтэй хамтран ажиллахдаа үйлчилгээндээ илүү анхаарч, орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан тогтвортой ногоон хөгжлийг хамтдаа бүтээж байгаа билээ.
Экоминерал ХХК нь олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015, Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14001:2016, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо OHSAS 18001:2007 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж эхлээд байна.
Бид хэрэглэгч нэг бүрт хүрэх үйлчилгээнийхээ чанарыг илүү сайжруулж, байгаль орчинд ээлтэй, нийгэм, эдийн засагт үр өгөөжөө илүүтэй өгөхөд чиглүүлж, үйлдвэрлэлийн осолгүйгээр бизнесийн болон нийтийн эрх ашгийг зохистой хослуулан ажиллахыг зорьж байна. Бидэнтэй цагийн уртад хамтран ажиллаж ирсэн бизнесийн түншүүд, харилцагч, үйлчлүүлэгчиддээ компанийн хамт олны өмнөөс талархал илэрхийлье.
Захирал
П.Бямбадорж
Он цагын хэлхээс
It was a long journey to come where we are now. Here is how we started.
2011Түүхийн эхлэл...
Газрын хэвлийн тэр дундаа уул уурхайн нөхөн сэргээлт, мониторингийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөл авч, салбарын мэргэжилтнүүдээр хүрээгээ тэлэв.
2012-13Алтны шороон ордод...
Төв-Заамар суманд Монголдоо нэг жилд хамгийн том буюу "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн 105 га талбайд, мөн "Монголросцветмет" ТӨҮГ, "Нүүдэлчин групп" ХХК-н талбайгуудад техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэв.
2014Хамтдаа хүчтэй...
"Экоминерал" ХХК-ийг эгнээндээ багтаасан "Кью Эм Си" групп нь уул уурхайн төслүүдэд зөвлөх, ТЭЗҮ хийх, төслийн менежментийн чиглэлээр дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэлийн автоматжуулалт, уурхайн хаалтын ажил үйлчилгээ үзүүлдэг.
2015Гадаад харилцаа...
АDFIL, BONAR, DAYU, MRain брендүүдийн дэвшилтэт технологи, шийдлийг Монголдоо нэвтрүүлж, Хятадын Хөдөө Аж Ахуйн Их Сургуультай нөхөн сэргээлт, АНУ-ын Respec компанитай мониторинг, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж эхлэв.
2016Үйлдвэрлэлийн салбарт...
БНСУ-ын салбартаа тэргүүлэгч "Dansuk Industrial Co.,LTD"-тай хамтран аюултай хог хаягдал дахин боловсруулах чиглэлд хамтран ажиллаж, төслийн хүрээнд анхны металл бүтээгдэхүүнээ экспортлов.
2017Томоохон төслүүдэд...
Оюу толгой төслийн нөхөн сэргээлтийн ажлын үндсэн гүйцэтгэгчээр, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж оны салбарын “Entrepreneur” шагналыг хүртэв.
2018Нүүрсний далд болон ил уурхайд...
УБ-Налайхын нүүрсний далд уурхайн 80 га талбайд техник болон биологийн, Өмнөговь-Гурвантэс суманд “Өсөх зоос” ХХК-н дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийн хүрээнд биологийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэв.
2019Газрын тосны хайгуул олборлолтын талбайд...
Өвөрхангай-Гучин ус сум, Сүхбаатар- Эрдэнэцагаан сум, Дорнод-Матад сумдад "Пертоматад” ХХК-н газрын тосны хайгуул, олборлолтын талбайгуудад техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэв.
2020Үрийн нөөц бүрдүүлэх...
The project to establish a seed bank of rare, extremely rare and dominant natural plants of some species of steppe and desert (desert) has started with the financing of EBRD.
2021Ураны хайгуул олборлолтын талбайд...
Дорноговь-Улаанбадрах суманд "Бадрах Энержи ХХК"-ийн ураны хайгуул олборлолтын талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэж эхэллээ.