Цөлөрхөг хээрийн болон говийн (цөлийн) зарим зүйлийн ховор, нэн ховор, зонхилогч байгалийн ургамалын үрийг зориулалтын усалгааны систем бүхий талбайд үржүүлж, 50 гаруй зүйл үр бүхий нэгдсэн агуулах байгуулах зорилготой. Ингэснээр байгалийн ургамлыг тарималжуулах генетек нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулах эхний туршлага нь болох, ургамлын удмын санг хамгаалж хойч үедээ өвлүүлэх ач холбогдолтой.
ҮР ҮРЖҮҮЛЭГТ ТАРИАЛАГДАХ УРГАМАЛ
- Allium mongolicum /Монгол сонгино, хөмөл/,
- Brachanthemum gobicum /Говийн Тост/,
- Calligonum mongolicum /Монгол азар/,
- Chloris virgata /Саваан булган сүүл/,
- Cleistogenes songorica /Зүүнгарын Хазаар өвс/,
- Glycyrrhiza uralensis /Урал чихэр өвс/,
- Haloxylon ammodendron /Давссаг заг/,
- Iris Bunge /Бунгийн цахилдаг/,
- Lycium ruthenicum /Орос махирс/,
- Nitraria sibirica /Сибирь хармаг/,
- Rheum nanum /Намхан гишүүнэ, Бажууна/,
- Sophora alopecuroides /Үнэг сүүлхэй лидэр/,
- Sympegma Regelii /Регелийн шар модлог/,
- Tribulus terrestris /Зэлэн зангуу/,
БАЙГАЛИАС ТҮҮХ УРГАМЛЫН ҮР
- Achnatherum splendens /Гялгар дэрс/,
- Agriophyllum pungens /Шивүүрт цульхир/,
- Anabasis brevifolia /Ахар навчит баглуур/,
- Asterothamnus centrali-asiaticus /Төв Азийн лавай/,
- Astragalus melilotoides /Хошоон хунчир/,
- Caragana brachypoda /Хойрог харгана/,
- Eurotia ceratiodes /Орог тэсэг/,
- Eleagnus moocroftii /Муркрофтийн жигд/,
- Ephedra sinica /Нангиад зээргэнэ/,
- Oxytropis aciphylla /Өргөст ортууз/,
- Potaninia mongolica /Хулан хойрго/,
- Reaumuria soongorica /Улаан бударгана/,
- Rheum nanum /Намхан гишүүнэ, Бажууна/,
- Salsola passerina /Бор бударгана/,
- Zygophyllum potaninii /Потанинийн хотир/,