Дэлхийн 60 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг, салбартаа тэргүүлэгч Bonar корпорацын инженерийн барилга байгууламжид зориулсан бетон хийцийг ус, чийгнээс тусгаарлах, хөрсний усыг гадагшлуулах, хөрс тогтворжуулах зориулалттай өндөр чанарын синтетик нэхээсгүй бүтээгдэхүүн болох Enkamat, Enkadrain, Enkagrid, Colbonddrain бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд нэвтрүүлж байна.
/Дэлгэрэнгүй мэдээллийг www.colbond-geosynthetics.com/
Барилгын суурь бүтэц, бусад инженерийн байгууламжуудыг барих үед болон ашиглалтад оруулсны дараах эвдрэлийн 70% нь уснаас үүдэлтэй байдаг.
Энэхүү асуудлыг Enkadrain буюу бетон хийцийг хөрсний болон гадаргын ус чийгээс хамгаалах зориулалттай хийгдсэн синтетик гадаргуутай бүтээгдэхүүнийг ашиглан шийдсэнээр богино хугацаанд эдэлгээ урттай инженерийн байгууламжийг барих бололцоог олгодог.
Enkadrain нь нэвчилтийн чанар, ус зайлуулах чадвар, уян хатан-хөнгөн байдал, хялбар угсрагдах байдал, хөрсөнд үзүүлэх биологийн болон химийн нөлөөлөл, галд тэсвэртэй байдал зэрэг үзүүлэлтээрээ Евро стандартыг хангадаг.
Enkagrid нь бетон хийцэн талбай, авто зам, суурийн хөрсийг сайжруулах зориулалттай, хөрс хуулалт, шинээр суурь үүсгэх ажлыг хөнгөвчилж дээрээс ирэх даралтыг хэвтээ чиглэлд жигд тарааж хэв гажилтад орохоос хамгаалдаг бүтээгдэхүүн.
Барилга байгууламжийн газар шорооны ажлын техник, хүн хүч, цаг хугацааг хэмнэж бага зардлаар өндөр үр дүнтэйгээр хөрсийг тогтворжуулах, бэхжүүлэх оновчтой шийдэл юм.
Барилгын ажлын дараа эвдэрсэн хөрс, байгалийн бусад налуу эргийг нөхөн сэргээх, хэвийн байдалд нь оруулах зайлшгүй шаардлага гардаг. Налуу гадаргуу дээрх өвсний үр, суулгац, шимт хөрсийг салхи болон усны үйлчлэлээр урсгахгүй байлгах, хамгаалах суурь бий болгох зориулалттай Enkamat материалыг шууд дэвсэж хэрэглэдэг.
Enkamat нь хөрс, ургамалд сөрөг нөлөө үзүүлдэггүй бөгөөд ургамлыг хөрсөнд бүрэн бэхэжсэний дараа уусаж алга болдог онцлогтой.
Инженерийн барилга байгууламжийн суурь бэлдэхэд хөрсний үзүүлэлтээс шалтгаалж хөрс хуулалт, тээвэрлэлт, боловсруулалтад ихээхэн хэмжээний хөрөнгө, цаг хугацаа зарцуулаад зогсохгүй хөрс их хэмжээгээр эвдэх түүнийгээ нөхөн сэргээх шаардлага тулгардаг.
Энэ бүхнийг хялбар аргаар шийдсэн шинэ технологи Colbonddrain нь хэвийн нөхцөлд 20-25 жилд нягтардаг үйл явцыг 6 сарын дотор хөрсний сийрэгжилт, чийгшлийг гадагшлуулж, хөрсийг 90% хүртэл нягтаршуулдаг.