We reclaim and rehabilitate
mine according to national standards

blog post with nivo slider gallery gallery post format gallery image

Байгаль орчин, нөхөн сэргээлт

Уул уурхайн нөхөн сэргээлтийн ажлыг үзүүлэнгийн зориулалтаар бус тухайн орон нутгийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэсэн цогц, үр дүнтэй байдлаар зохион байгуулах нь байгаль орчин, нийгмийг хамгаалахаас гадна компанийн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, уул уурхайн салбарыг хамгаалах онцгой ач холбогдолтой.


Бидний уул уурхайн төслийн байгаль орчин, уурхайн нөхөн сэргээлт, хаалтын талаар хуримтлуулсан мэдлэг туршлага танай компанийн хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх ажлын амжилтын үндсэн суурь байх болно.


ТЕХНИКИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ


Нөхөн сэргээлтийн техникийн үе шатанд дүүргэлт, булшлалт, тэгшлэлт, хажуу налуугийн хэлбэршүүлэлт, хөрс хуулалт, хуулсан хөрс ба үржил шимт чулуулгийг нөхөн сэргээж буй газарт тээвэрлэн хүргэж хучилт хийх, шаардлагатай тохиолдолд усалгаа хийх, зам болон тусгай зориулалтын гидротехникийн байгууламжуудыг барьж байгуулах зэрэг ажил багтана. Мөн эвдэрсэн газрыг нөхөн сэргээх үйл ажиллагааны уул-техникийн үе шатанд үндсэн үйлчилгээ үзүүлдэг.

Бид техникийн нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд:
- Ил уурхайн ухашны хажуу болон овоолгын хажуугийн налуугийн өнцгийг багасгах зорилгоор хийх газар шорооны ажил
- Дараа нь ашиглахад таатай нөхцөл бүрдүүлэх зорилгоор овоолгын хэлбэрийг өөрчлөх,
- Техникийн нөхөн сэргээлтээр биологийн нөхөн сэргээлтэд ашиглахад тохиромжтой нөхцөл бүхий зориуд бэлтгэсэн хөрсний өнгөн давхарга хучих,
- Овоолгын чулуулгийг нягтруулах ба нөхөн сэргээлт хийх үеийн эвдрэлээс үүссэн үүссэн гадаргуугийн тэгш бус байдал, мөн түүнчлэн гидротехникийн байгууламж, замын өөг арилгах ажил,
- Ургамлын ургалтад таагүй нөлөөлөх овоолгын өнгөн давхарга дахь чулуулгийн шинж чанарыг үндсээр нь сайжруулж, тарьцны ургац, чулуулгийн шимт чанарыг тасралтгүй дээшлүүлэхэд чиглэсэн хөрс сайжруулах арга ажиллагаа багтана.

БИОЛОГИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ

Манай компани эвдэрсэн газрын хөрсийг бэхжүүлж, хөрсний үржил шимийг эргүүлэн сэргээх, тухайн газрыг ургамалжуулах, таримал ой, аж ахуйн бүсийг бий болгох, хүний амьдарч ажиллах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн агротехник болон фитомелиорацийн арга ажиллагааг иж бүрэн хамарсан биологийн нөхөн сэргээлтийн үйлчилгээг үзүүлдэг.

Биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хүрээнд:
- Эвдэрсэн газрын өнгөн үе давхарга дахь уулын чулуулгийн бүрдлийг геологийн шинж чанар, мөхлөгийн бүтэц болон химийн шинж чанараас нь хамааруулан биологийн нөхөн сэргээлтэд ашиглахад хэр зэрэг тохиромжтой болохыг тогтоох,
- Агротехникийн болон гидромелиорацийн арга ажиллагааны системийг хэрэгжүүлэх замаар эвдэрсэн газрын хөрсний үржил шим, хөдөө аж ахуйн болон ойн өсгөврүүдийн ургац өгөх чадварыг эрчимтэйгээр дээшлүүлэхэд чиглэсэн хөрс сайжруулалт хийх,
- Усжуулалтын сүлжээ болон бусад төрлийн гидротехникийн байгууламжуудыг нөхөн сэргээх,
- Бохирдсон хөрс, хорт бодис агуулсан чулуулгийг хоргүйжүүлэх, саармагжуулах,
- Эвдэрсэн газрыг ургамалжуулах, бутлаг ургамал, ойжуулалт хийх,
- Хөрсний шинжилгээ, газар боловсруулалт,
- Нөхөн сэргээсэн талбайн байгаль орчны шинжилгээ, мониторинг хийх ажлуудаас бүрднэ.